Тамирчдын мэдүүлгийг хоцроосон Боксын холбооны ЕНБД-ыг чөлөөлж, түүний оронд П.Сэрдамбыг томилжээ

Тамирчдын мэдүүлгийг хоцроосон Боксын холбооны ЕНБД-ыг чөлөөлж, түүний оронд П.Сэрдамбыг томилжээ

Монголын боксын холбооны Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гараг /2024.03.15/-т хуралдаж тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан нарын хүмүүсийг чөлөөлсөн байна. Тодруулбал, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан болон гадаад харилцааны менежер,бичиг хэргийн ажилтан нар ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, ажлаа хүлээлгэн өгчээ. 

Ингээд Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамбыг тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон байна. Сонирхуулахад, хариуцлагатай жилд мэдүүлэг хоцроосны улмаас Монголын боксчид олимпын эрх олгох 2024 оны эхний тэмцээндээ оролцож чадаагүй. Харин дараагийн тэмцээн тавдугаар сарын 21-нд Тайландын Бангкок хотноо эхлэх бөгөөд тус тэмцээнээс Монголын боксчид 3-4 авах зорилготой байгаа юм.