Оросын ерөнхийлөгч В.Путиныг баривчлах шийдвэр гаргасан Томоко Акане Гаагийн эрүүгийн шүүхийн даргаар сонгогджээ

Оросын ерөнхийлөгч В.Путиныг баривчлах шийдвэр гаргасан Томоко Акане Гаагийн эрүүгийн шүүхийн даргаар сонгогджээ

Олон Улсын эрүүгийн шүүх /Гааг/-ээс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Украины хүүхдүүдийг албадан гаргах зэрэг дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутган баривчлах тушаалыг 2023 оны гуравдугаар сард гаргасан. 

Учир нь 2022 оны хоёрдугаар сарын 24-ны өдөр буюу ОХУ бүрэн хэмжээний түрэмгийллээ Украинд эхлүүлсэн үеэс эхлэн энэ гэмт хэрэг үйлдэгдсэн. В.Путиныг бусадтай хамтран ажиллахын зэрэгцээ шууд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн Украины хүүхдүүдийг албадан гаргахыг зогсоохын тулд тэрээр ерөнхийлөгчийн бүрэн эрхээ ашиглаагүй гэж буруутгасан юм. 

Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин болон Оросын хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн комиссар Мария Львова-Белова нарыг баривчлах захирамж гаргасан Гаагийн шүүхийн шүүгчдийн нэг болох шүүгч Томоко Акане Олон улсын эрүүгийн шүүхийн даргаар сонгогдсон байна.