ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тамирчин Доржиев Бадмацырен тэмцээнийхээ жин үзлэгт Монгол Улсын төрийн далбаатай оролцжээ

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тамирчин Доржиев Бадмацырен тэмцээнийхээ жин үзлэгт Монгол Улсын төрийн далбаатай оролцжээ

"Cage Fury" fight championship тэмцээний аваргын бүсээ хамгаалах тулалдаанд АНУ-ын тамирчин Израил Галваны эсрэг Буриадын тамирчин Доржиев Бадмацырен тулалдсан юм.

Тэгвэл ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тамирчин Доржиев Бадмацырен тэмцээний жин үзлэгт Монгол Улсын төрийн далбааг нөмрөн оролцжээ. Уг үйл явдлын талаар UFC холбоотой гэрээ байгуулсан хоёр дахь монгол тамирчин болоод буй Т.Нямжаргал, "Миний өмнөөс миний эх оронг төлөөлөх нь надад л асуудал болно. Бага ястнууд эх орны минь тугийг авч тэмцээнд оролцох нь монголыг оросын ястан гэсэн ойлголтыг өгч байдаг" гэжээ.