Оскарын наадмын онцлох зочдын нэгээр “Месси” нохой тодорчээ

Оскарын наадмын онцлох зочдын нэгээр “Месси” нохой тодорчээ

96 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол өчигдөр /2024.03.11/ АНУ-ын Лос Анжелас хотын Долби театрт Улаанбаатарын цагаар 07:00 цагаас эхэлсэн билээ. Наадмын хөтлөгчөөр Жимми Киммел дөрөв дэх удаагаа ажилласан юм.

Энэ жилийн наадмын онцлох зочдын нэгээр “Месси” гэх нохой тодорч, хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээв. Месси бол Оскарын наадамд нэр дэвшсэн “Anatomy of a fall” хэмээх кинонд дүр бүтээсэн юм. Тус кино олон нийтэд цацагдсаны дараа Месси нохой ихээхэн нэр хүндтэй болсон бөгөөд хэд хэдэн шагнал гардуулах ёслолд оролцоод амжжээ. Мессиг Канны кино наадамд оролцсоны дараа үзэгчдээс амьтдыг мөн нэр дэвшүүлж, шагнал гардуулах хэрэгтэй гэсэн саналыг ихээр гаргах болжээ.

“Anatomy of a fall” кино нь Оскарын наадмаас “Шилдэг эх зохиол” шагнал хүртсэн юм.