Өнөөдөр нохой өдөр

Өнөөдөр нохой өдөр

Аргын тооллын 3 сарын 11, Сумъяа гараг. Билгийн тооллын 1, Могойг хүлэгч одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:13-18:51. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай  болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.