Энжи, Мичидмаа нар энэ сарын 29-нд эхлэх “Bravo Circus-4” тоглолтын үеэр “Bravo” дуугаар бэлэг барина

Энжи, Мичидмаа нар энэ сарын 29-нд эхлэх “Bravo Circus-4” тоглолтын үеэр “Bravo” дуугаар бэлэг барина

"Bravo Circus-4" энэ сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 6-ныг хүртэл Монгол бөхийн өргөөнд тоглогдох гэж байна.

Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, МОНГОЛ ЦИРКИЙН урлагийн сор болсон жүжигчид, хагас жарны дараа эх орондоо, "Bravo Circus-4"-ийн алтан манежин дээр цуглаж байгаа нь энэ аж.

Энэ үеэр МУУГЗ Ч.Хатанбаатарын хамт бяцхан авьяастнууд болох Энжи, Мичидмаа нар "Bravo Circus"-ын сүлд дуу буюу "Bravo" дуугаа дуулж, үзэгчдэд бэлэг барихаар болжээ. Уг дууны албан ёсны клип нь тун удахгүй олон нийтэд цацагдахаар болсон хэмээн зохион байгуулагчид мэдэгдлээ.