ЭЕШ-ын оноо дүйцүүлэх хүсэлтийг тавдугаар сарын 1-нийг хүртэл цахимаар хүлээн авна

ЭЕШ-ын оноо дүйцүүлэх хүсэлтийг тавдугаар сарын 1-нийг хүртэл цахимаар хүлээн авна

Кембрижийн олон улсын шалгалтууд, IB хөтөлбөрийн шалгалтууд, TOEFL, IELTS, PTE, SAT-н шалгалтын оноотой хүүхдүүд тухайн хичээлээр ЭШ өгөхгүйгээр авсан оноогоо дүйцүүлэн дотоодын сургуулиудад элсэх боломжтой. Энэ талаар Боловсролын Үнэлгээний Төвийн захирал Л.Ганбат өнөөдөр мэдээллээ. 

Тэрээр "Хуучин дүйцүүлж байсан аргачлалд нэлээд өөрчлөлт орсон. Ямар хичээлийг ЭШ-ын хичээлтэй дүйцүүлэх, ямар оноог ЭШ-ын оноотой дүйцүүлэх зэрэгт нарийвчилсан заалтуудыг өөрчилсөн. Түүнчлэн дүйцүүлэх хүсэлтийг гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 31-нийг хүртэл Боловсролын Үнэлгээний Төвийн цахим сайтаар дамжуулан хүлээж авна.

Бүрдүүлэх материал:

  • Үнэлгээ дүйцүүлэх хүсэлт
  • Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
  • Үнэлгээ дүйцүүлэх хөтөлбөр болон шалгалтын сертификат, дүнгийн хуудасны хуулбар
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримтын хуулбар /зөвхөн өмнөх оны төгсөгч/
  • Суралцаж буй сургуулийн тодорхойлолт /зөвхөн 12 дугаар ангийн суралцагч/

Дүйцүүлэх хүсэлт хүлээн авсан өдрөөс хойш ажлын арав хоногт багтаан шийдвэрлэж, үнэлгээг дүйцүүлсэн "Батламж хуудас”-ыг цахимаар олгох аж.