Энэ онд Тайванийн боловсролын яамнаас Монголын 13 оюутанд тэтгэлэг олгохоор болжээ

Энэ онд Тайванийн боловсролын яамнаас Монголын 13 оюутанд тэтгэлэг олгохоор болжээ

Тайваньд бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах Монгол оюутнуудыг тус улсын Боловсролын яамнаас урамшуулж, 13 оюутанд тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ. 

Мөн тэтгэлэг авсан оюутан бүрд дараах байдлаар тэтгэлэг олгох аж. 

Сургалтын төлбөр ба бусад зардал: Тэтгэлэгт хамрагдах оюутнуудын сургалтын төлбөр болон бусад зардлын дээд хязгаар нь 40,000 Тайвань доллар /цаашид NTD гэх/ байх ба тус тэтгэлгийн хэмжээг Тайваний засгийн газраас олгоно. Хэрэв 40,000 NTD-оос хэтэрсэн, нэмэгдэл төлбөр гарсан тохиолдолд мөн зуучлалын байгууллагуудын зуучлалын зардал, диплом удирдах ажлын зардал, даатгал, байр, интернэтийн төлбөр зэргийг оюутан өөрөө хариуцна.

Амьжиргааны зардал: Тайваний Засгийн Газраас бакалаврын оюутанд сар бүр 15,000 NTD магистр, докторын оюутнуудад сар бүр 20,000 NTD тэтгэлэг олгоно.