Ам.долларын ханш 3409.4 төгрөг байснаас 3394.91 төгрөг болж, 18 төгрөгөөр буурчээ

Ам.долларын ханш 3409.4 төгрөг байснаас 3394.91 төгрөг болж, 18 төгрөгөөр буурчээ

Монгол банкнаас зарласан ам.долларын ханшийн мэдээллээр энэ оны нэгдүгээр сарын дунд үеэс эхлэн долларын ханш унаж байна.  

Тодруулбал, Энэ оны нэгдүгээр сарын дунд үе буюу нэгдүгээр сарын 15-ны өдөр ам.долларын ханш 3409.4 төгрөг байсан бол өнөөдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдрийн байдлаар 3394.91 төгрөг болж, 18 төгрөгөөр буурчээ. Мөн еврогийн ханш 325 төгрөгөөр, иен 3 төгрөгөөр, рубль 13 төгрөг, юань 8 төгрөгөөр тус ус буурсан байна.