Өмнөговь аймгийн бүх сургууль таблет, ухаалаг самбар, өндөр хурдны интернэт цацагч бүхий “Ухаалаг анги”-тай болжээ

Өмнөговь аймгийн бүх сургууль таблет, ухаалаг самбар, өндөр хурдны интернэт цацагч бүхий “Ухаалаг анги”-тай болжээ

Боловсролын салбар цахим шилжилтэд орж буйтай холбоотойгоор Өмнөговь аймгийн хэмжээний бүх сургуулийг “Ухаалаг анги”-тай болгожээ. 

Тус танхимыг БНСУ-ын 16 мянган сургуульд хэрэглэж буй хамгийн сүүлийн үеийн үзүүлэлт бүхий таблет, ухаалаг самбар, өндөр хурдны интернэт цацагч, прогромм хангамж зэрэг тоног төхөөрөмжүүдээр тохижуулсан байна. Тухайн кабинетад бүх хичээлийг цахимаар орох, шалгалтыг цахимаар авч болох үнэлгээний систем, интернэт ашиглан мэдээлэл авах, багш хүүхдүүдийг таблетыг хянан хичээлд хамааралгүй платформыг (Youtube, Facebook, TikTok зэрэг) ашиглахгүй байх боломжийг бүрдүүлсэн хамгийн сүүлийн үеийн технологи аж.