Зураач Л.Дашдэндэвийн нэрэмжит гар зургийн уралдаанд "Монгол-Хятадын Найрамдал" сургуулийн сурагчид “Тэргүүн” байрт шалгарчээ

Зураач Л.Дашдэндэвийн нэрэмжит гар зургийн уралдаанд "Монгол-Хятадын Найрамдал" сургуулийн сурагчид “Тэргүүн” байрт шалгарчээ

Нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулиудын дунд зохион байгуулсан ахмад багш, зураач Л.Дашдэндэвийн нэрэмжит гар зургийн уралдаанд "Монгол-Хятадын Найрамдал" сургуулийн сурагчид амжилттай оролцож, багийн дүнгээрээ “Тэргүүн” байрт шалгарчээ. 

Тус уралдаанд нийслэлийн 120 гаруй сургуулийн 500 гаруй сурагчийн бүтээл оролцсон байна. Тэдгээрээс "Монгол-Хятадын Найрамдал" сургуулийн сурагч “Тэргүүн” байр эзэлсэн бол хоёрдугаар байрт хоёр сурагч, гуравдугаар байрт нэг сурагч, тусгай байрт нэг сурагч шалгарч, багийн дүнгээрээ "Тэргүүн" байрт шалгарсан аж. Сурагчдыг тус сургуулийн зураг, технологийн багш Э.Сарантуяа бэлтгэн оролцуулжээ.