Бага анги маргаашнаас, Дунд болон Том анги энэ сарын 25-наас цахимаар хичээллэнэ

Бага анги маргаашнаас, Дунд болон Том анги энэ сарын 25-наас цахимаар хичээллэнэ

Боловсрол шинжлэх ухааны яамнаас цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл өглөө. 

Тус яамнаас мэдээлэхдээ "Өчигдөр мэргэжлийн байгууллагуудтай холбогдож өвөлжилт, цаг агаар, ханиад томууны нөхцөл байдлын мэдээллийг авсан. Үүнд үндэслэн 21 аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар, нийслэлийн боловсролын газартай холбогдон цаг үеийн мэдээллийг мөн авсан. Үүнд үндэслэн БШУ-ны сайд шуурхай шийдвэр гаргаж, өнөөдөр /2023.12.17/ "Хичээл сургуулийн үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай" тушаалыг гаргалаа. Хэт хүйтрэлт, томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэж буйтай холбоотойгоор өмчийн бүх хэлбэрийн хичээл сургуулийн сурагчдын хичээлийг зайн болон цахим хэлбэрт шилжүүлэхээр боллоо. 

  • Улсын хэмжээнд бага ангийн хичээл сургалтыг 12 сарын 18-ны өдрөөс 12 Сарын 29-ны өдрийг хүртэл зайн цахимд хэлбэрт шилжүүлж байна. 
  • Дунд болон ахлах ангийн сурагчдын хичээлийг 12 Сарын 25-ны өдрөөс 12 сарын 29-ны өдрийг хүртэл цахим хэлбэрт шилжүүлж байна. 

Тиймээс ЕБС-ийн удирдлагууд бэлтгэл ажлаа хангах нь байна. Энэ нөхцөл байдалд бага насны хүүхэд гэртээ харах хүнгүй үлддэг тул байгууллагууд ажилчдадаа чөлөө олгох хэрэгцээ шаардлага үүсч байна. Цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Гэхдээ бүх хүүхэд биш эцэг, эхийн сонголтоор хичээллэж болно. Дотуур байрны хүүхдүүд өнөө, маргаашдаа яаран гэр рүү гээ явахгүй байх нь. Багш нар заавал гараас гарт ажиллаж хүүхдийг эцэг, эхэд шилжүүлнэ. Болж өгвөл 29-ны өдөр хүртэл байранд нь байлгаарай. Мөн олон хүнийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг уриалж байна" гэсэн юм. 

ВИДЕО: