Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад шинэ жил тэмдэглэхгүй байх зөвлөмж хүргүүлжээ

Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад шинэ жил тэмдэглэхгүй байх зөвлөмж хүргүүлжээ

Улсын хэмжээнд ханиад томуугийн дэгдэлт их байгаатай холбогдуулан Боловсролын ерөнхий газраас цэцэрлэг, сургуулийн удирдлагуудад шинэ жилийн баярыг нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй байхыг зөвлөлөө.

Тус зөвлөмжид, "шинэ жилийн баяр, багт наадам, урлагийн наадам зэрэг олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх, шинэ жилийн баяр тэмдэглэх нэрийдлээр суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн дарамт үүсгэхээс сэргийлэх, анги чимэглэх, суралцагчдад бэлэг бэлдэх гэх мэтээр хавтгайруулж албадаж төлбөр хураамж шаардахгүй байх, жигд хувцас зэрэг материаллаг зүйлд ач холбогдол өгөхөөс илүүтэй  шинээр сурсан мэдсэнээ тайлагнахад анхаарах, ялгаварлан гадуурхалтаас сэргийлж, хүүхэд бүрийн тэгш эрхийг хангаж, ялгаатай байдал үүсэхээс сэргийлэхийг" дурдсан байна.