Монгол оюутнаар ахлуулсан Оксфордын баг олон улсын технологийн тэмцээнээс шагнал хүртжээ

Монгол оюутнаар ахлуулсан Оксфордын баг олон улсын технологийн тэмцээнээс шагнал хүртжээ

СОР28 буюу НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх талуудын 28 дугаар хурал Арабын нэгдсэн Эмиратын Дубай хотноо үргэлжилж байна.  

Энэхүү тэмцээнээс монгол оюутнаар ахлуулсан Оксфордын их сургуулийн баг шагнал хүртжээ. Тодруулбал, Б.Марал гэх монгл оюутнаар ахлуулсан баг уурхайн дохиоллын систем бүтээх төслөөр Уг дохиолол нь хиймэл дагуулд суурилсан бөгөөд уурхайн гүнд ямар нэг асуудал үүсэхээс сэргийлэх зорилготой аж. Ийнхүү "Өгөгдлийн шинжлэх ухаан ба Хиймэл оюун ухаант шийдлүүд" төрөлд шагнал авёөн бөгөөд 100 мянган ам.доллароор шагнуулсан аж.  Энэ талаар Б.Марал хэлэхдээ, “Би Монгол Улсаас ирсэн. Манай улс хамгийн нөөц баялаг ихтэй орнуудын нэг. Тийм ч учраас уурхай гэдэг миний сэтгэл зүрхэнд ойр байсаар ирсэн. Би уурхайг илүү тогтвортой болгохыг хүсдэг” гэжээ.

Сонирхуулахад, тус шалгаруулалтад 108 орны Йель, Принцтон, Кембриж, Харвард тэргүүтэй 710 их сургуулийн 3000 гаруй баг оролцсон байна. СОР28 уулзалт нь энэ сарын 12-ны өдрийг хүртэл АНЭУ-ын Дубай хотноо үргэлжлэх юм.