Өмнөговь аймгийн малчид ӨМӨЗО-ы Шилийн гол аймагт туршлага судалж байна

Өмнөговь аймгийн малчид ӨМӨЗО-ы Шилийн гол аймагт туршлага судалж байна

Өмнөговь аймгийн 15 сумын малчид, саальчид ӨМӨЗО-ы Шилийн гол аймагт туршлага судалж, мал аж ахуйн үйлдвэрлэлүүдтэй танилцаж байна. 

Өмнөговь аймгийн “Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөрийн “Хөгжлийн гүүр” хөтөлбөрийн хүрээнд малчдыг дэмжин, ӨМӨЗО-ы Шилийн гол аймагт малын тэжээлийн ургамал тариалах, тэжээл бэлтгэх, өрхийн болон үйлдвэрийн хэмжээнд цагаан идээ боловсруулах, малчдын хоршооны зохион байгуулалт, гүүний айрагны үйлдвэр, махны үхэр, өсвөр хонь, ямаа бордох аж ахуйн үйл ажиллагаатай танилцаж, МАА-д нэвтрүүлсэн хөдөлмөр хөнгөвчилсөн шинэлэг тоног төхөөрөмжийг үзэж, танилцан, туршлага судалж байна.