Сонсголын бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-нд Монголоос дөрвөн тамирчин өрсөлдөнө

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-нд Монголоос дөрвөн тамирчин өрсөлдөнө

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 8-11-нд Киргизстан улсын Бишкек хотод болно. Өнөөдөр эхэлж буй тус тэмцээнд манай улсаас ОУХМ Ө.Ууганбаяр дасгалжуулагчийн удирдлага дор 4 тамирчин оролцоно.

Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Н.Эрхэмбаяр, 70 кг-д Д.Даваа-Очир, 74 кг-д Н.Батэрдэнэ,79 кг-ын жинд Ш.Батбаатар барилдах юм. Тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн 3 насны ангилалаар зохион байгуулагдаж байгаа. Түүнчлэн 70 кг-ын жинд Н.Батэрдэнэ насанд хүрэгчид, залуучууд гэсэн 2 ангилалд өрсөлдөнө.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө