Үндэсний их баяр наадам шагайн харваан төрлөөр эхэллээ

Үндэсний их баяр наадам шагайн харваан төрлөөр эхэллээ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар Тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харваа өчигдөр /2023.07.06/ шагайн харвааны асарт эхэлсэн юм.

Улаанбаатар, Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай аймгаас ирсэн өсвөрийн 10, ахмадын 21 баг оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Үлэмж дархан, Дархан мэргэн, мөн гарамгай, харьшгүй мэргэн зэрэг 20 гаруй харваач наадмын шагайн харваанд цэц мэргэнээ сорьж байна.

Шагайн харвааны насанд хүрэгчдийн харваа долдугаар сарын 9-ний өдөр эхэлж, долоодугаар сарын 10-11-ний өдөр үргэлжилнэ. Мөн 12-нд өсвөрийн дөрөв, залуучууд, ахмадын дөрвөн баг шигшээд тунаж үлдсэнээр аварга багууд шалгарах юм.