Үндэсний их баяр наадмаар дараах байршлуудад 6470 тээврийн хэрэгслийг байрлуулахаар шийдвэрлэжээ

Үндэсний их баяр наадмаар дараах байршлуудад 6470 тээврийн хэрэгслийг байрлуулахаар шийдвэрлэжээ

Үндэсний их баяр наадмын үеэр дор дурдсан байршлуудад нийт 6470 тээврийн хэрэгслийг байрлуулахаар шийдвэрлэсэн.

Үүнд:

  • 1. “А”, “Д”-“Наадам” центрийн зогсоолд-550 тээврийн хэрэгсэл
  • 2. “Ж”-“Говийн-Од” ХХК-ийн зогсоол-100 тээврийн хэрэгсэл
  • 3. “Ү”-“М Си Эс групп”, И-Мартын баруун зогсоол-400
  • 4. “Г”-Дүнжингарав худалдааны төвийн зогсоол-2000 тээврийн хэрэгсэл
  • 6. “Нээлттэй”-Нарантуул ОУХТ-ийн зогсоол-2000 тээврийн хэрэгсэл
  • 6. “Нээлттэй”-Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зогсоол-120 тээврийн хэрэгсэл
  • 8. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоол-500 тээврийн хэрэгсэл
  • 8. “Нээлттэй”-Мишээл экспогийн зогсоол-400 тээврийн хэрэгсэл
  • 9. “Нээлттэй”-Улаанбаатар төмөр замын зогсоол-400 тээврийн хэрэгсэл байршуулахаар төлөвлөжээ.

Нээлттэй авто зогсоолд автомашинаа байрлуулсан иргэд болон тус чиглэлээс "Төв цэнгэлдэх хүрээлэн"-д хүрэлцэн ирэх наадамчин олонд зориулан нийтийн тээврийн богинын хөдөлгөөнийг эхлүүлж, сурын талбайн урд талын зогсоолд буулгана. Үүнд:

  1. Дүнжингарав худалдааны төв - Төв цэнгэлдэх хүрээлэн
  2. Мишээл сити - Төв цэнгэлдэх хүрээлэн
  3. Нарантуул ОУХТ - Төв цэнгэлдэх хүрээлэн
  4. Улаанбаатар төмөр зам - Төв цэнгэлдэх хүрээлэн

Харин хотын төвөөс Хүй долоон худаг руу доорх хоёр чиглэлээс тодорхой хуваарийн дагуу нийтийн тээврээр үйлчилнэ.

  • МУБИС-ийн баруун талын автобусны буудал - Хүй долоон худаг чиглэлд нийт 5 автобус.
  • Төв цэнгэлдэх хүрээлэн - Хүй долоон худаг чиглэлд нийт 10 автобус тус тус үйлчилнэ.