Г.Төрболд: Аав, ээж хоёрыг маань найман ишиг хулгайлсан хэрэгт гүтгэн хорих ял оноож, хөхүүл дүүг минь өнчрүүллээ

Г.Төрболд: Аав, ээж хоёрыг маань найман ишиг хулгайлсан хэрэгт гүтгэн хорих ял оноож, хөхүүл дүүг минь өнчрүүллээ

Хэнтий аймгийн Баян-Адарга суманд шилжин суурьшихаар очсон иргэнийг найман ишиг хулгайлсан хэрэгт холбогдуулан нөхөрт нь 2 жил, эхнэрт нь 2.6 сарын хорих ял оноосон тухай хүү Г.Төрболд мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, "Манай гэр бүлийн хувьд хот хүрээ газар байж байгаад айл айлаас ижил буруу хэдэн мал цуглуулж гэр бүлээрээ хөдөө гарсан юм. Тухайн үед зарим мал нь хулгайн мал байж таараад аавыг маань хэлс хэрэгт хэлмэгдүүлэх гэж байсан. Миний бие дээд доод шатны холбогдох хүмүүстэй уулзаж, аавынхаа нэрийг цагаатгасан. Тухайн үед хажуу айлын малтай манай мал нийлээд цагдаа нар ирж ялгаж, салгаж өгсөн юм билээ. Гэсэн хэдий ч ахиад найман ишиг байсан гэж үзээд хэрэг үүсгэсэн.

Тэр үед манайхаас ч бас 61 тооны мал алга болсон. Энэ хоёр хэрэг уялдаа холбоотой хэрэг. Гэтэл найман ишигний хэргэнд хэрэг үүсгэсэн боловч манай малын хэрэг бол хаагдсан.

Тус хэрэгтэй холбогдуулан аавд маань хоёр жил, ээжид минь 2.6 сарын ял оноож, Хэнтий аймгийн цагдан хорих газарт хорьсон.

Ард нь үлдсэн өндөр настай эмээ болон эхийнхээ хөхнөөс ч гарч амжаагүй нялх дүү маань үлдлээ. 12 настай эрэгтэй дүү хөдөө мал дээрээ ганцаараа үлдсэн. Тухайн үед мал нийлэхэд байлцсан хэргийн портокол ч байхгүй. Найман ишигний хэргээс үүдэж ижий аавыг минь хоригдоод долоо хонож байна. Энэ хэргийг эсэргүүцэж бид цаашид суулт зарлах болно.