Маргааш томоохон зах худалдааны төв, 100 айлын барилгын материалын худалдааны төвүүд ажиллахгүй

Маргааш томоохон зах худалдааны төв, 100 айлын барилгын материалын худалдааны төвүүд ажиллахгүй

Маргааш буюу 2023 оны зургаадугаар сарын 3-ны Бямба гарагт автомашингүй өдөр болно. Энэ өдөр олон улсын марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулагдах бөгөөд 30 орны 2000 тамирчин оролцохоор бүртгүүлжээ.

Марафон гүйлтийн үеэр зарим замын хөдөлгөөнийг хаахтай холбоотойгоор зах, худалдааны төвүүд ажиллахгүй юм байна. Тодруулбал, 

Чингэлтэй дүүрэг:

  1. Бөмбөгөр худалдааны төв
  2. Алтжин бөмбөгөр худалдааны төв
  3. Хүчит шонхор
  4. Нарлаг дэнж
  5. Нарантуул-2

Баянзүрх дүүрэг:

  1. Баянзүрх худалдааны төв
  2. Шөнийн зах
  3. Да хүрээ 
  4. Цайз
  5. Өгөөмөр
  6. Нарантуул ОУХТ
  7. Баянзүрх-2 худалдааны төвүүд

Сүхбаатар дүүрэг:

  1. 100 айл барилгын материалын дэлгүүрүүд

Баянгол дүүрэг:

  1. Барс
  2. Хархорин
  3. Шинэ Сандэй худалдааны төвүүд маргааш амарна.