ШУУРХАЙ:  2023 оны төсвийн тодотголын асуудлаар байр сууриа нэгтгэхээр ҮАБЗ хуралдаж байна

ШУУРХАЙ: 2023 оны төсвийн тодотголын асуудлаар байр сууриа нэгтгэхээр ҮАБЗ хуралдаж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.06.02/ 12.30 цагт Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг Ерөнхийлөгчид өргөн барих байсан ч түр хугацаагаар хойшлуулсан. Учир нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал гэнэт зарлагджээ.

Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар 2023 оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байгаа аж. Засгийн газраас Төсвийн тодотголыг өнөөдөр 15.00 цагт УИХ-д өргөн барина гэх мэдээлэл бий. Төсөвт тодотгол хийснээр хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгохоос гадна цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх юм. Үүнээс  өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд байр сууриа нэгтгэж буй бололтой. Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нар оролцож байна.




Өнөөдөр тахиа өдөр

43 минутын өмнө