Ш.Энхийн-Од NBA-ийн драфтаас нэрээ татжээ

Ш.Энхийн-Од NBA-ийн драфтаас нэрээ татжээ

NCAA-ийн нэгдүгээр дивизоны Дейтоны их сургуульд сагсан бөмбөгийн тэтгэлэгтэй суралцаж буй Майк Шаравжамц буюу Ш.Энхийн-Од NBA-д нэрээ өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Ш.Энхийн-Од драфтаас нэрээ татсан байна. Энэ талаар спортын тайлбарлагч Б.Ялалт өөрийн сошиал хуудаснаа ийнхүү бичжээ.

"Ирэх долоо хоногт доор байгаа 5 сургуулиас алийг нь сонгож байгаагаа зарлаад, коллеждоо ахин нэг улирал тоглох юм.

  • Зорилго биелсэн. NBA-н скаутуудад өөрийгөө танилцуулсан. Ирэх жил анхаарлыг нь татах тоглогчдын нэг байна.
  • Ирэх жил драфтад нэрээ дэвшүүлэх эрхээ хадгалж үлдлээ.
  • Нэг багаас 2-р тойргийн сүүлээр, өөр нэг багаас two way player гэрээ санал болгосон. Гэвч агент ахин нэг жил коллеждоо сайн тогловол ирэх жил 1-р тойргоор сонгогдох магадлал бий гэж харж байгаа учраас нэрээ татахыг зөвлөсөн.
  • Үндсэн шалтгаан NBA-н багуудад тоглохын тулд биеэ илүү хөгжүүлэх, илүү булчингийн масстай болох шаардлагатай. Тийм учраас коллежийн сагсан бөмбөгтөө үлдлээ.

Одоо өөрт тохирсон хурдтай, гараанд холбогчоор гаргах багийг сонгож, ирэх улиралд чансаагаа өсгөнө" гэжээ.

 




Өнөөдөр морь өдөр

5 цагийн өмнө