Бага насны хүүхэд хөнөөсөн этгээдийн зурагт мэдээлэл ил болсон тул сэжигтний ар гэрийнхэн рүү зарим иргэд "чулуу шидэж" халдсан тохиолдол гарчээ

Бага насны хүүхэд хөнөөсөн этгээдийн зурагт мэдээлэл ил болсон тул сэжигтний ар гэрийнхэн рүү зарим иргэд "чулуу шидэж" халдсан тохиолдол гарчээ

Баянгол дүүргийн 10 дугаар хороонд долоон настай охиныг хөнөөгөөд цогцсыг нь нүхэн жорлонд нуусан байсан жигшүүр хэрэг тавдугаар сарын 26-27 /2023.05.26-27/-ныг шилжих шөнө гарсан байдаг.

Улмаар тухайн хэргийн сэжигтэн этгээдийн талаарх мэдээлэл олон нийтэд ил болоод байгаа юм. Тэгвэл гэмт этгээдийн талаарх хувийн мэдээлэл, зураг зэрэг нь ил болсонтой холбоотойгоор тухайн сэжигтний ар гэрийнхэн рүү зарим иргэд халдсан тохиолдол гарсан байна. Тодруулбал, гэмт этгээд нь бага насны таван дүүтэй байсан бөгөөд тэдгээр хүүхдүүдийн ангийн хүүхдүүд болон ар гэр, төрөл саданг нь таньдаг хүмүүс элдэв үгээр доромжлох, зүй бусаар харьцах, гэр рүү чулуу шидэж, сүрдүүлэх зэргээр дарамталж байгаа талаар хуулийн байгууллагад бүртгэгджээ. 




Улаанбаатарт 15 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө