Өнгөрөгч сар шинийн барилдаанд оролцсон Улсын арслан Э.Оюунболдоос допинг илэрсэн талаар Монгол Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав мэдэгдсэн. Тэгвэл энэ талаар Э.Оюунболдын эгч Э.Саруулзаяа Өдрийн сонины өнөөдөр /2023.05.29/-ийн дугаарт ярилцлага өгчээ.
Тэрээр, “Допингийн асуудал хөндөгдөхөд л миний дүүг урдаа барьж байгаад нь гомдолтой байна. Сая үүссэн асуудлын тухайд МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав гурван бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн талаар хэлсэн. Зөвхөн Э.Оюунболдыг нэрлээд өнгөрлөө. Улсын наадамд хоёр удаа түрүүлсэн миний дүү нэр нүүргүй болж байна уу. Допинг гэхэд л шууд миний дүү рүү сүргээрээ дайрдаг муухай тогтолцоо бий болсон” хэмээн өгүүлжээ.