ШУУРХАЙ: 152 гишүүнтэй болох ҮХ-ийн өөрчлөлтийг дэмжих эсэх талаар "улс төрийн шийдвэр" гаргах АН-ын ҮБХ-ны хурал өнөөдөр 17:00 цагт зарлагджээ

ШУУРХАЙ: 152 гишүүнтэй болох ҮХ-ийн өөрчлөлтийг дэмжих эсэх талаар "улс төрийн шийдвэр" гаргах АН-ын ҮБХ-ны хурал өнөөдөр 17:00 цагт зарлагджээ

Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/-ийн төслийг боловсруулж d.parliament.mn сайтад нээлттэй байршуулж, яамд болон олон нийтээс санал авч дууссан. Тиймээс УИХ-д одоо өргөн барихаар бэлтгэж буй.

Харин ҮХНӨ-ийг дэмжих эсэх талаар АН удирдах түвшиндээ “улс төрийн шийдвэр”-ээ гаргахгүй байгаа нь төслийг өргөн барих процессыг түр саатаад буй.

Учир нь АН-ын зарим гишүүд ҮХНӨ-нд орсон “УИХ-ын гишүүдийг 152 болгон нэмэгдүүлэх санал”-ыг дэмжихгүй байгаа гэх мэдээлэл бий. Иймд эрх баригч МАН болоод улс төрийн жижиг намуудаас “АН улс төрийн шийдвэрээ даруй гарга” хэмээн шаардаж буй.

Тэгвэл өнөөдөр /2023.04.30/ АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ээлжит бус шуурхай хурал 17:00 цагт Худалдаа аж үйлдвэрийн танхимын хурлын зааланд зарлагдсан байна.

Энэ удаагийн ҮБХ-ны ээлжит бус хурлаар “Засгийн газраас санал болгож буй ҮХНӨ-ийг талаар АН-ын гишүүдийнхээ саналыг сонсож, төслийг “дэмжих эсэх” талаараа улс төрийн шийдвэрээ гаргахаар болжээ. Харин УИХ дахь АН-ын бүлэг маргааш /2023.05.01/ болох хурлаараа ҮБХ-ноос гарсан улс төрийн шийдвэрийн дагуу ҮХНӨ-ийн төсөлд хандаж ажиллана гэдгээ мэдэгдсэн.