МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Н.Монсар, Ж.Золзаяа нарыг томилох асуудлыг байнгын хороогоор хэлэлцэнэ

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Н.Монсар, Ж.Золзаяа нарыг томилох асуудлыг байнгын хороогоор хэлэлцэнэ

Ирэх долоо хоногийн мягмар гарагийн /2023.05.02/ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилж, чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүний орон, гарсан хоёр орон тоонд Засгийн газраас Нямдаваагийн Монсар, Жаргалсайханы Золзаяа нарыг нэр дэвшүүлсэн билээ. 

Тус залуус нь МАН-ын дэргэдэх холбоодод харъяалагддаг идэвхтэнүүд юм. Тиймээс энэ нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, шүүмжлэлд өртөөд буй билээ.