Ж.Батсуурь: Д.Мөнх-Эрдэнэд нар үзүүлэхгүй хорьж байгаад яллаж байхад ХЭҮК-ынхон яагаад хамгаалахгүй байгаа юм

Ж.Батсуурь: Д.Мөнх-Эрдэнэд нар үзүүлэхгүй хорьж байгаад яллаж байхад ХЭҮК-ынхон яагаад хамгаалахгүй байгаа юм

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.04.27/ хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь " Д.Мөнх-Эрдэнэ нийгмийн төлөө дуугардаг байсан. Буруу, зөрүү зүйл хийж байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр залууг нар үзүүлэхгүй шоронд хорьж байгаад яллаж байна. Энэ хэмжээний ял шийтгүүлэх гэм хийсэн хүн мөн үү. Энэ үйлдлийг яагаад та бүхэн өмгөөлөхгүй байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Чинбат гэдэг залууг цагдаагийнхан баривчилж байхад Хүний эрхийн үндэсний комиссынхон яагаад та бүхэн дуугарахгүй байгаа юм. Үргэлж ардаас нь бичиг шиддэг" гэлээ. 

ҮЗЭХ: