С.Бямбацогт: Хувийн хэвшлийнхэн "Монголд бизнес хийж болохгүй юм байна. Яаж амьдрах вэ" гэж байна. Тэдний эрхийг яаж хамгаалах вэ

С.Бямбацогт: Хувийн хэвшлийнхэн "Монголд бизнес хийж болохгүй юм байна. Яаж амьдрах вэ" гэж байна. Тэдний эрхийг яаж хамгаалах вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.04.27/ хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт " Хамгийн их ярьж, анхаарах ёстой асуудал хаягдаад байна. Хувийн хэвшлийн эрх, эрх чөлөө яригдахгүй байна. Тэр хүмүүс татвар төлж, ажил олгож, баялаг бүтээж мөрөөрөө ажиллаж байна. Гэтэл тэднийг хүн бүр шоовдорлож, дээрэлхдэг. Энэ хүмүүсийн эрхийг яах вэ. Монголд бизнес хийж болохгүй юм байна. Төртэй холбоотой ажил хийж болохгүй юм байна, яаж амьдрах вэ гэж байна. Үнэхээр хүнд болсон байна. Энэ хүмүүсийн эрх хөндөгдөж байгааг Хүний эрхийн комиссынхон яагаад харахгүй байна. Мөн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр захиалгатай, төлбөртэй хүн гүтгэдэг, худал мэдээ тараадаг, шантаажилдаг сэтгүүлч нэртэй нөхөд бүр хаданд гарлаа. Эд нарыг яах юм бэ. Захиалгыг нь улс төрчид өгдөг. Эцэст нь төрийн нэр хүнд унаж, төрд итгэх итгэл алдардаг" гэлээ. 

ҮЗЭХ: