О.Цогтгэрэл: УИХ-ын 152 гишүүнтэй болохыг АН дэмжихгүй байгаа

О.Цогтгэрэл: УИХ-ын 152 гишүүнтэй болохыг АН дэмжихгүй байгаа

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Засгийн газраас d.parliament.mn сайтад нээлттэй байршуулж, яамд болон олон нийтээс санал авч дууссан. Тиймээс удахгүй УИХ-д өргөн барина гэх мэдээлэл бий.

Харин ҮХНӨ-ийн талаар АН улс төрийн шийдвэрээ гаргахгүй байгаа нь төслийг өргөн барих процесс саатсан гэх мэдээллийг зарим эх сурвалжууд өгч байна. Учир нь УИХ-ын гишүүдийг 152 болгон нэмэгдүүлэхийг АН-ын зарим гишүүд дэмжихгүй байгаа тул тус намын ҮБХ-ноос байгуулагдсан “ажлын хэсэг” улс төрийн шийдвэрээ гаргаагүй байгаа ажээ. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга  О.Цогтгэрэлээс тодрууллаа. 

ШУУД: