Яллагдагчаар татагдаж байсан Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргилыг Хөт хотод суух консулаар томилжээ

Яллагдагчаар татагдаж байсан Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргилыг Хөт хотод суух консулаар томилжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаад гадаад улс орнуудад суух Элчин сайд, Консулыг томилжээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргилыг БНХАУ-ын Хөх хотод суух консулаар томилсон байна. Ташрамд дурдахад, нэг жилийн өмнө түүнд Сэлэнгэ аймгийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байсан билээ. 

Тодруулбал,

  • Ш.Оргил, хурандаа А.Энхбат нар иргэдийн хууль бусаар түүсэн их хэмжээний дэрвэгэр, жиргэрүү ургамлыг хурааж авсан. Тэгмэгцээ хурааж авсан дэрэвгэр, жирэвгэрээ хамаарал бүхий этгээддээ хямд үнээр худалдан борлуулж, худалдан авсан хамаарал бүхий этгээд нь цааш нь хятадуудад өндөр үнээр дамлан худалдаалж ашиг олсон 
  • Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниас 10 сая төгрөгийн авлига авсан 
  • Хамаарал бүхий этгээдийнхээ эзэмшлийн газар дээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниар нийт 200 сая төгрөгийн өртөгтэй элс, хайрга асгуулж, тэгшлүүлж, талбай засуулсан зэрэг албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан зэрэг хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байсан юм. 

Тэрбээр Засаг даргаар ажиллах хугацаандаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэг биш удаа нэр холбогдож байсан бөгөөд өнгөрсөн онд түүний албан өрөөнд АТГ-аас нэгжлэг хийсэн гэх мэдээлэл ч гарч байсан билээ.