Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороо, нойтон цас орно

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороо, нойтон цас орно

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Маргааш буюу энэ сарын 24-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, энэ сарын 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. 

Салхи ихэнх хугацаанд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -12...-17 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +16...+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ. 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө