ЦУОШГ: Маргааш баруун аймгуудын нутгаар цасан шуурга шуурч, цаг агаар гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрнэ /ВИДЕО/

ЦУОШГ: Маргааш баруун аймгуудын нутгаар цасан шуурга шуурч, цаг агаар гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрнэ /ВИДЕО/

Цаг уур орчин шинжилгээний газраас маргааш баруун аймгуудын нутгаар байгалийн гамшигт үзэгдэл болох талаар мэдээлэл хийж байна.

Цаг Уур, Орчны Шинжилгээний Газрын хэлтсийн дарга Л.Оюунжаргал "Хаврын улирал эхэлснээс хойш ихэнх нутгаар цаг агаар тун тогтворгүй, салхи шуурга ихтэй байна. Маргаашаас баруун аймгуудад болох үзэгдэл нь цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч ажиглагдахаар байна.

Тодруулбал, 2023 оны дөрөвдүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн нутгаар хүчтэй салхины аюултай үзэгдэл,

  • 18-нд Увсын өмнөд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун болон хойд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурганы гамшигт үзэгдэл, Завхан, Архангайн нутаг, Баян-Өлгийн хойд, Ховдын өмнөд, Баянхонгорын баруун хэсгээр хүчтэй салхины аюултай үзэгдэл, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Хөвсгөлийн баруун өмнөд хэсгээр шороон шуурганы аюултай үзэгдэл ажиглагдана.
  • Салхины хурд секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давна. Харин гамшигт үзэгдлийн үеэр салхины хурд 24-28 метр, зарим үед 34 метрийг давж салхилахаар байгаа. Шороон шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, 1,000 метрээс дотогш болно.

Мөн маргааш баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Температурын хувьд өмнөх хоногоосоо 10-15 градусаар нэмэгдэж, эрс хүйтрэхийг анхааруулъя" гэлээ.

ҮЗЭХ: