Өвөрхангай, Төв аймгийн зарим газраар цас орж цасан болон шороон шуургатай байна

Өвөрхангай, Төв аймгийн зарим газраар цас орж цасан болон шороон шуургатай байна

Баруун аймгуудын нутгаар тэнгэр цэлмэг цаг агаар тогтуун. Орхон, Дархан, Сэлэнгэ цас зогссон хүйтэн салхитай. Өвөрхангай, Төв аймгийн зарим газраар цас орж цасан болон шороон шуургатай байна.

А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто замын дагууд цас орж / Солонгот/-ын давааны 249-250 км-т замын зорчих хэсэгт цас шуурч, хунгарлаж тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зорчиход хүндрэл үүссэнийг “Завхан АЗЗА” ТӨХК автогрейдрээр түрж цэвэрлэж байна.

  • Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ