СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бусдыг бүлэглэн гар утас болон бэлэн мөнгийг нь дээрэмдсэн хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бусдыг бүлэглэн гар утас болон бэлэн мөнгийг нь дээрэмдсэн хэрэг гарчээ

Бусдыг бүлэглэн гар утас болон бэлэн мөнгийг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. 

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ сарын 23-ны өдөр "Манай ах зодуулж, дээрэмдүүлсэн байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсээс шалгахад 42 настай эрэгтэй Б-ын гар утас болон хэтэвчинд байсан бэлэн мөнгийг 15-28 насны дөрвөн хүн бүлэглэн дээрэмдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.