Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх АТГ-ын саналыг үндэслэлгүй гэж үзвэл УИХ-д ОРУУЛАХГҮЙ

Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх АТГ-ын саналыг үндэслэлгүй гэж үзвэл УИХ-д ОРУУЛАХГҮЙ

АТГ-аас нүүрсний хэргээр яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ  нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг энэ сарын 22-ны өдөр Ерөнхий прокурорт хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл Ерөнхий прокурор дээрх нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлэх эсэх, хэрэв оруулах тохиолдолд хэзээ саналаа хүргүүлэх талаар албан эх сурвалжаас тодруулахад "Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх АТГ-ын саналтай танилцаж байна. Уг саналыг үндэслэлтэй гэж үзвэл УИХ-д танилцуулна. Хэрэв үндэслэлгүй гэж үзвэл гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д танилцуулахгүй" гэдгийг тодотголоо.