ШУУРХАЙ: Ерөнхийлөгч асан Х.Баттулга “АН-ын гэрчилгээг авч зугтаасан” гэх асуудалд оржээ

ШУУРХАЙ: Ерөнхийлөгч асан Х.Баттулга “АН-ын гэрчилгээг авч зугтаасан” гэх асуудалд оржээ

АН-ын даргаар бүртгэгдсэн Л.Гантөмөр тус намын “гэрчилгээ”-г шинээр хэвлүүлж авахаар Улсын дээд шүүх /УДШ/-д хандсан ч, дахин олгох боломжгүй гэсэн хариулт авсан.

Учир нь АН-ын гэрчилгээ, хүчингүй болсон тамга нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хадгалагдаж байгаа бол, шинээр хийлгэсэн тамга нь С.Эрдэнэд байгаа аж. Улмаар тэд АН-ын дарга Л.Гантөмөрт тамга болон гэрчилгээг нь өгөхгүй байгаа тул тэрбээр ийнхүү “намынхаа гэрчилгээ”-г дахин шинээр хэвлүүлж авахаар УДШ-д хандаад “боломжгүй” гэсэн хариу авчээ.

Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, “УДШ-ийн шийдвэрийн дараа АН-ын удирдлагууд Х.Баттулгатай холбогдож, түүнд байгаа намын гэрчилгээгээ авах хүсэлтэй буйгаар илэрхийлж. Гэтэл Х.Баттулга, “намынхаа гэрчилгээг надаас ав. Би ойрын үед зав муутай “Тэрэлж”-д байгаа тул Баянгол зочид буудалд очоод өгөё” гэсэн утгатай хариулт өгчээ. Ингээд тэрбээр түүнээс хойш тодорхой хариулт өгөхгүй алга болоод байгаа аж.

Иймд тус намынхан “хуулийн байгууллагад хандаж, АН-ын гэрчилгээ, тамгыг Х.Баттулгаас олж авая. Мөн сүүлийн үед С.Эрдэнэ болон түүний хүмүүс өөрсдийгөө АН-ын дарга, нарийн бичгийн дарга зэргээр танилцуулж хэвлэлийн хурал хийх болсон тул “хуулийн этгээдийн нэр, тамгыг ашигласан” гэсэн үндэслэлээр цагдаагийн байгууллагад хандахаар болоод байгаа ажээ

Сонирхуулахад, Ерөнхийлөгч асан Х.Баттулгад саяхан Хөгжлийн банкны хэргээр хилийн хориг тавьсан. Иймд тэрбээр энэ хугацаанд Монголд байгаа ажээ. Харин С.Эрдэнэ саяхан "Бурхан халдун" ууланд гарах гэж яваад мориноос унаж, гэмтэл авсан байж болзошгүй байгаа бөгөөд БНСУ руу явсан аж. Энэ бүхнээс үзвэл сүүлийн үед АН-ын гэрчилгээ, тамгыг тойрсон олон үйл явдал өрнөж магадгүй байна. 




Улаанбаатарт 15 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө