ЭХ СУРВАЛЖ: "Ж.Соронзонд хилийн хориг тавих санал"-аас татгалзсан

ЭХ СУРВАЛЖ: "Ж.Соронзонд хилийн хориг тавих санал"-аас татгалзсан

Монгол, Оросын III сургуулийн захирал асан Ж.Соронзонг яллагдагчаар татан шалгаж буй. Харин өнөөдөр /2023.03.13/ сэтгүүлч С.Будрагчаа, “Яллагдагч Ж.Соронзон хил даваа зугтлаа. Тэрбээр шалганыг амжилттай даваад онгоцондоо суух гээд гэйт дотор сууж байна” гэсэн мэдээллийг нийтэлсэн.

Иймд зарим иргэд, “Хилийн хоригтой Ж.Соронзон ийнхүү хил гарах нь” гэсэн хардлагаа илэрхийлж буй. Тэгвэл албаны эх сурвалжууд, “Ж.Соронзонд 2022 оны аравдугаар сарын 6-нд хилийн хориг тавиулах санал нь шүүхэд ирсэн. Улмаар 2022 оны аравдугаар сарын 11-нд хилийн хориг тавихаас татгалзаж шийдвэрлэсэн” гэсэн мэдээллийг өгч байна.