2022 оны зургадугаар сард "Share Mongolia"-ын хамт олон Шинэ Зеландын "Мэргэжлийн хонь хяргагч" багш нарын хамтаар Архангай, Завхан, Булган, Дорнод аймгуудаар үнэ төлбөргүй сургалт явуулж тус бүрд нь 15 шилдэг суралцагч шалгаруулж сургалтад хамруулж эхэлжээ.
Улмаар сургалтаа амжилттай төгсөж аймаг бүрээс шилдгээр шалгарсан нэг малчинд "Шинэ Зеланд хотод ажиллангаа, суралцах боломжийг олгосон аж. Хөтөлбөрийн онцлог нь мянган хонийг хоёр өдрийн дотор хяргах арга техникийн эзэмшүүлэх юм. Ингэхдээ энгийн хайч биш стандартаар зөвшөөрөгдсөн аюулгүй цахилгаан хайч ашиглаж, мэргэжлийн хонь ноослогч болохоор дөрвөн малчин залуу Шинэ Зеланд хотод суралцаж буй тухай бид өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл суралцагчид Шинэ Зеландад анхны "Хонь ноослогч"-ийн тэмцээндээ оролцжээ. Залуус "Монгол хяргагчид" хэмээн тэмцээн үзэхээр ирсэн хүмүүсийн гол сэдэв болсон аж. Тэдний дараагийн тэмцээн 2023 оны гуравдугаар сарын 31-д болох юм.
ФОТО: