Япон мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд 45 түрүүлж, бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоосон сумогийн домогт их аварга аварга Хакухо М.Даваажаргалын зодог тайлах ёслол энэ сарын 28 /2023.01.28/-нд Токио хотын “Кокүгикан” ордонд болох юм.
Тэгвэл Хакухо М.Даваажаргалын энгийн тасалбар худалдаанд гарчээ. Энэ талаар н.Одончимэг гэх иргэн өөрийн твиттер хуудастаа, “Хакухо аваргын зодог тайлах ёслолын билет. Дөрвөн хүнийх 780 ам.доллар боллоо, гарын бэлэгтэй” хэмээн жиргэжээ.
Арайхийж олж авлаа, алаан болжийн.
— Одноо.нь.байна (@_Odonchimeg_) January 21, 2023
Хакухо~~~ аваргын зодог тайлах ёслолын билет. 4хүнийх 780$ боловшд, гарын бэлэгтэй 😇🇯🇵 pic.twitter.com/uoJUm83x50
Сонирхуулахад, Хакухо М.Даваажаргалын зодог тайлах ёслолын “Diamond” тасалбар 5 сая йен буюу 129 сая төгрөгийн үнэтэйгээр зөвхөн зургаан ширхэг худалдаанд гарч байгаа гэх мэдээлэл бий. Тус тасалбарыг авсан хүмүүс их аварга М.Даваажаргалын үсэнд хайч хүргэхээс гадна “Миягино” дэвжээг өвлөн авах ёслол оролцон, их аваргатай хамт зоог барих зэрэг онцгой эрхийг эдлэнэ гэж буй.
Гэрэл зургийг: twitter.com/_Odonchimeg_ хаягаас ашиглав