Х.Баттулгын үгийг И.Мөнхжаргал дамжуулж, видео камертай хуралд нь ирсэнд АН-ын бүлгийн гишүүд бухимджээ

Х.Баттулгын үгийг И.Мөнхжаргал дамжуулж, видео камертай хуралд нь ирсэнд АН-ын бүлгийн гишүүд бухимджээ

УИХ дахь АН-ын бүлгээс “Эвлэрлийн ажлын хэсэг” байгуулж, өнгөрөгч Баасан гараг /2023.01.13/-т тус намын ҮБХ-ны хурлыг хийж, маргааш “АН-ын даргыг сонгох” хурлаа хийхээр болсон.

Тэгвэл өнөөдөр /2023.01.18/ УИХ дахь АН-ын бүлгийн “ажлын хэсэг”-ийн хурал Төрийн ордонд болж, маргааш болох хурлынхаа талаар ярилцсан байна. Энэ үеэр Х.Баттулгын АН-ын И.Мөнхжаргал дүрс бичлэгийн хийх зориулалттай видео камертай орж ирэн Х.Баттулгын үгийг уламжилж, бичлэг хийж авчээ. Тэрээр, “Би намын дарга Х.Баттулгын үгийг дамжуулъя гэж орж ирлээ. Нэг талдаа гарсан АН-ын бүлэгт баяр хүргэе. Маргааш болох хурал хүчин төгөлдөр бус” гэсэн агуулгатай зүйлийг ярьжээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон нэр дэвшигч З.Нарантуяа нар Х.Баттулгыг үгийг дамжуулсанд уурлаж, “Чиний үгийг яагаад сонсох ёстой юм” гэсэн үгийг хэлж, бухимджээ.