Украины удирдлагуудаас Польшийн цагдаагийн даргад бэлэглэсэн бэлэг дэлбэрсэн хэрэг гарчээ

Украины удирдлагуудаас Польшийн цагдаагийн даргад бэлэглэсэн бэлэг дэлбэрсэн хэрэг гарчээ

Польш улс дахь Варшав хотын цагдаагийн газрын төв байранд Украины нутагт айлчлал хийх үеэрээ авчирсан “бэлэг” нь ахлах комендантын өрөөний ойролцоо өчигдөр /2022.12.15/ дэлбэрсэн талаар Польшийн Дотоод хэргийн яам мэдээлжээ. 

Учир нь Варшав хотын цагдаагийн удирдлагууд энэ сарын 11-12 /2022.12.11-12/-ны өдрүүдэд Украины цагдаа болон Онцгой байдлын албаны удирдлагуудтай уулзсан байна. Энэ үеэр нь Украины албаны удирдагуудаас тэдэнд бэлэг өгсөн байжээ. Харин дэлбэрэлтийн улмаас хоёр цагдаа хөнгөн бэртэл авсан тул Варшав Киевээс тайлбар өгөхийг шаарджээ. 

Эх сурвалж: Varlamov news