БНХАУ-ын Эрээн хотод тогтоосон хөл хориог хэсэгчилж сулруулсан ба Монголын ачаа тээвэрт нөлөөлөхгүй гэж мэдэгджээ

БНХАУ-ын Эрээн хотод тогтоосон хөл хориог хэсэгчилж сулруулсан ба Монголын ачаа тээвэрт нөлөөлөхгүй гэж мэдэгджээ

Өнгөрөгч долоо хоногт манай улстай хиллэдэг, ачаа тээврийн гол боомт хот болох БНХАУ- ын Эрээн хотод коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоосон. Харин Эрээн хотод тогтоосон хөл хорио нь манай улсын ачаа тээврийн эргэлтэд муугаар нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байгаа юм.

Тэгвэл тусгаарлалтын өдрүүдэд Эрээн хотод халдвар илрээгүй тул хөл хорионы дэглэмийг өнөөдөр /2022.11.15/-өөс эхлэн хэсэгчлэн сулруулж хот доторх зорчих хөдөлгөөнийг нээсэн байна.

Харин тус хотод олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх, үсчин, хоолны газар зэрэг үйлчилгээний газруудыг түр хугацаагаар нээхгүй байх, сургуулийг үргэлжлүүлэн цахимаар хичээллүүлэхээр шийдвэрлэжээ. Харин Эрээн хотод тогтоогоод байгаа хязгаарлалтын тодорхой дэглэм нь манай улсын ачаа тээвэрт нөлөөлөхгүй гэж албаныхан мэдээлжээ.