ОХУ цэргүүдээ Херсоноос татаж байгаагаа "маневр хийж байна" гэж тайлбарлажээ

ОХУ цэргүүдээ Херсоноос татаж байгаагаа "маневр хийж байна" гэж тайлбарлажээ

ОХУ-ын Батлан хамгаалах яам /БХЯ/ Оросын цэргүүдийг Херсон мужаас Днепр мөрний нөгөө эрэг рүү шилжүүлж байна гэж мэдэгдсэн байна. 

Энэ талаар Оросын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч дэслэгч генерал И.Конашенков сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлд цэргээ эргүүлэн "татаж авах" гэдэг үгийг хэрэглээгүй харин "маневр" гэх үгийг сонгож ярьсан байна. Тэрээр "Оросын анги нэгтгэлүүд төлөвлөгөөний дагуу Днепр мөрний зүүн эрэгт урьдчилан бэлтгэсэн байрлалд маневр хийж байна" гэжээ. Харин тэрээр өөр нэмэлт мэдээлэл өгөөгүй бөгөөд уг мэдэгдлийг дагалдан цэргүүдийн "маневр хийж буй" зураг, нотлох баримтыг харуулаагүй байна. 

Эх сурвалж: BBC