СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Нохой буудуулахгүй" гэж эсэргүүцсэн 15 настай хүү сум алдаж аавыгаа хөнөөсөн хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Нохой буудуулахгүй" гэж эсэргүүцсэн 15 настай хүү сум алдаж аавыгаа хөнөөсөн хэрэг гарчээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 04 /2022.11.04/-ний өдрийн 19:20 цагт Ховд аймгийн Ховд сумын нутаг дэвгэрт “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ.

Мэдээллийн дагуу шалгахад 43 настай, эрэгтэй “О” нь нохойгоо буудах зорилгоор гэрээсээ “Тоз-8” маркийн буу авч, нохойгоо буудахыг завдсан бөгөөд тухай үед түүний хүү 15 настай, эрэгтэй “Т” нь нохойгоо буудах хэрэггүй гэж хориглох үед гох дарагдаж, сум алдаж, иргэн “О”-гийн биеийн цээжний хэсэгт тусч газар дээрээ нас барсан байна. Цагдаагийн газраас хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. 

Иймд галт зэвсэг болон түүнтэй адилтгах хэрэгсэл эзэмшдэг, харьцаж байгаа  иргэд та бүхэн галт зэвсгийн аюулгүй ажиллагааг сайтар мөрдөж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.