УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны гишүүнээр баталжээ

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны гишүүнээр баталжээ

Өнөөдөр /2022.11.10/ УИХ-ын чуулганаар  “Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, "УИХ-ын гишүүн Г.Амартүвшингээс Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтээ байнгын хороонд ирүүлсэн тул УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу "Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, Үйлдвэржилтийн бодлогын хороо хэлэлцлээ. Тогтоолын төслийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн" гэлээ.

Иймд "Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай" тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж гишүүдийн 60 хувь дэмжиж тогтоолын төслийг баталлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны гишүүнээр баталсугай. Энэ хуулийг тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй" гэлээ.