Монголын дуучид Чеченийн Грозный хотод болсон “Орфей-2022” олон улсын уралдаанд ДЭД БАЙР эзэлжээ

Монголын дуучид Чеченийн Грозный хотод болсон “Орфей-2022” олон улсын уралдаанд ДЭД БАЙР эзэлжээ

Энэ арваннэгдүгээр сарын 09,10-ны өдрүүдэд /2022.11.09,10/ Чеченийн Грозный хотод болсон “Орфей-2022” олон улсын уралдааны Дэд байрын шагналыг Монголын дуучин Д.Совд хүртжээ.

Тодруулбал, тус уралдааныг зорин манай улсаас Д.Совд, Л.Түвшинсайхан нар алс холын Чечень улсын нийслэлд очсон бөгөөд Аднан Шахбулатовын нэрэмжит Бүгд найрамдах Чечень улсын филармонийн тайзнаа өчигдөр “Монгол” гэх нэр хоёр удаа дуудагджээ. Монголын дуучин Л.Түвшинсайхан нь Оросын дуучдаас илүү дикцтэй дуулсан гэж магтуулж, нийт шүүгчдийн саналаар Бүгд найрамдах Чечень улсын Соёлын сайд Айшат Кадыровагийн нэрэмжит шагналын эзэн болжээ. Олон улсын уралдааны болзол ёсоор энэ шагнал нь Дэд Гран при гэж эрэмбэлэгддэг аж.