"Grave Of The Fireflies" анимэйшн дээр гардаг чихрийн компани дампуурлаа зарлажээ

"Grave Of The Fireflies" анимэйшн дээр гардаг чихрийн компани дампуурлаа зарлажээ

Японы чихэр үйлдвэрлэгч Sakumaseika компани нь алдарт Ghibli студийн "Grave Of The Fireflies" анимэйшн дээр гардаг чихрийг үйлдвэрлэдэг бөгөөд зардлаа дийлэхээ байж, хөл хорионоос үүдэлтэй санхүүгийн хямралд орж ийнхүү хаагдаж байгаагаа мэдээллээ.

Тодруулбал, тус компани нь нийт 114 жил үйл ажиллагаа явуулсан бөгөөд ирэх жилийн нэгдүгээр сарын 20-нд үйл ажиллагаа албан ёсоор зогсооно гэжээ. 1908 оноос хатуу чихэр худалдаалж, дэлхийн хоёрдугаар дайны үед бүх үйлдвэрүүд нь бөмбөгдөлтөд өртөж үйл ажиллагаа зогсоож байсан ч 1948 онд эргэн үйл ажиллагаандаа орж, 1988 онд гарсан "Grave of the Fireflies" анимэйшнээс үүдэн нэлээн алдаршжээ. Гэвч түүхий эдийн үнийн өсөлт, тог цахилгааны мөнгө болон ажилчдын цалин гэх мэт зүйлс үйл ажиллагаанд нөлөөлж 2021 оны 9 сард гэхэд 152 сая иенийн алдагдал хүлээгээд байгаа тул хаагдана гэв.