Улаанбаатар хотын агаарын бохирдол аюултай түвшнээс 15 дахин ихсэж 7,114-т хүржээ

Улаанбаатар хотын агаарын бохирдол аюултай түвшнээс 15 дахин ихсэж 7,114-т хүржээ

Монгол улс өнөөдрийн байдлаар дэлхийн агаарын бохирдолтой улсуудын эхний 20-д жагсаж, Улаанбаатар хотын агаарын бохирдлын  хэмжээ аюултай түвшнээс 15 дахин ихэсжээ

Агаарын чанарын индекс 500-г давах нь маш их бохирдолтой буюу хамгийн муу үзүүлэлтэд тооцогддог байна. Тэгвэл өнөөдөр /2022.11.09/ өглөө 100 айл орчимд хийсэн 06:00 цагийн хэмжилтээр энэ үзүүлэлтээс 15 дахин их буюу 7,114-ийг заажээ.

Ташрамд дурдахад, Өнгөрсөн амралтын өдрүүдээр Энэтхэгийн нийслэл Дэли хотын эрх баригчид агаарын бохирдол 470-ас давж, “онц аюултай” түвшнээс 10 дахин ихэсэж аюултай түвшинд хүрсэнтэй холбогдуулан үйлдвэр, барилгын талбай хөдөлгүүртэй автомашины хэрэглээг хязгаарлаж сургуулиудыг хаасан юм.