Өнөөдрөөс цахилгааны үнэ 28 хувиар, Төмөр замын тээврийн тариф 50 хувиар тус, тус нэмэгдлээ

Өнөөдрөөс цахилгааны үнэ 28 хувиар, Төмөр замын тээврийн тариф 50 хувиар тус, тус нэмэгдлээ

Өнөөдөр /2022.11.01/-өөс аж, ахуй нэгжийн цахилгааны үнийн тарифыг 28 хувиар, Төмөр замын тээврийн тариф үнийг 20-50 хувиар нэмлээ.

Тухайлбал, “Эрчим хүчний салбар 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаа байгаа тул гарцаагүй үнэ тарифыг нэмэхээс өөр гарцгүй болсон” хэмээн салбарын сайд Б.Чойжилсүрэн мэдэгдсэн билээ.  Улмаар өнөөдрөөс ААН-ийн хувьд 5,000 кВт хүртэл хэрэглээтэй бол 14 хувь, үүнээс дээш хэрэглээтэй бол 28 хувиар төлбөрийг нэмэгдүүлж тооцох аж.

Харин өнгөрсөн наймдугаар сарын 29-нд “Улаанбаатар төмөр зам” ХНН Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт зарим ачаа тээврийн бүлэг болон зорчигч тээврийн үнэ, тарифыг индексжүүлэх талаар “Зөвшөөрөл хүсэх” тухай хүсэлт хүргүүлсэн. Улмаар ШӨХТГ энэхүү хүсэлтийг хүлээн авч, төмөр замын зарим үнэ тарифыг индексжүүлэн өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн юм.

Иймд өнөөдрөөс эхлэн:

  • экспортын зэс, цайрын баяжмалын тээвэрлэлтийн үнэ тарифыг 20 хувь,
  • экспортын төмрийн хүдрийн тээвэрлэлтийн үнэ тарифыг 15 хувь,
  • экспортын жонш тээвэрлэлтийн үнэ тарифыг 15 хувь,
  • экспортын нүүрсний тээвэрлэлтийн үнэ тарифыг 20 хувиар
  • зорчигч тээвэрлэлтийн хувьд орон нутгийн болон олон улсын зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг тус бүр 50 хувиар

тус тус нэмэгдлээ.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө