Итэвоны аймшигт үйл явдал Солонгосчуудад бас нэгэн "гамшгийн дурсамж"-ийг нь нээжээ

Итэвоны аймшигт үйл явдал Солонгосчуудад бас нэгэн "гамшгийн дурсамж"-ийг нь нээжээ

БНСУ-ын Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд болсон харамсалтай үйл явдал Солонгосчуудын хувьд бас нэгэн гамшгийн дурсамжийг нь дахин нээжээ.

Тодруулбал, 2014 онд Жиндо арлын ойролцоо "Севол" гатлага хөлөг онгоц живсний улмаас 304 орчим хүн нас барж, тэдний ихэнх нь ахлах сургуулийн сурагчид байсан юм. 

Харин Севолын хохирогчдын гэр бүлийн хорооны тэргүүн Ю Кён Гюн өөрийн фэйсбүүк хуудастаа, “Итаевон хотын хохирогчид болон тэдний гэр бүлийнхэнд хандан энэ эмгэнэлт явдал та нарын буруу биш" гэж мэдэгджээ. Тэрээр "Халловины баярт явсан нь таны болон таны хүүхдүүдийн буруу биш. Харин хүний амь насыг хамгаалах үүрэг нь засгийн газарт байна” гэж бичжээ. 

Эх сурвалж: BBC




Улаанбаатарт 24 градус дулаан байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ